• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД СЭТГЭЛ ЗҮЙН СУРГАЛТ ЯВУУЛАВ
Нийтэлсэн: 2020-12-23 11:20:15
Үзсэн: 48

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД СЭТГЭЛ ЗҮЙН СУРГАЛТ ЯВУУЛАВ
Нийтэлсэн: 2020-12-23 11:20:15 Үзсэн: 48



     

      Зэвсэгт хүчний 167 дугаар анги нь Өмнөговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан билээ. Санамж бичгийн хүрээнд цөөнгүй ажил, арга хэмжээг цар тахлаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг баримтлан хэрэгжүүлж эхлээд байна.  Тухайлбал, тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн  У.Уянга, Г.Энхжаргал нар хугацаат цэргийн алба хаагчдад сэтгэл зүйн чиглэлийн сургалтыг явуулсан бөгөөд  "Хүн байхын учир", "Хандлага" сэдвээр яриа таниулга хийж, харилцан ярилцсан юм. Сургалтын төгсгөлд  “Алтан хонх", "1 минут 1 бэлэг " хөгжөөнт тоглоомыг зохион байгуулж, хугацаат цэргийн алба хаагчдад гарын бэлэг гардуулан өгсөн юм.
Мөн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад суугаа ХБНГУ-ын Элчин сайдын яамнаас Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн таван ажилтан албан хаагчдад тодорхой мөнгөн дүн бүхий и-ваучер олгосон юм.

Дэслэгч Ц.Чимэддорж (Зэвсэгт хүчний 167 дугаар анги)

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109