• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУУРАЙ ЗАМЫН ТЭРГҮҮНИЙ ЦЭРГИЙН ГЭРЭЭТ АЛБА ХААГЧИД ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
Нийтэлсэн: 2020-12-26 14:48:47
Үзсэн: 419

ХУУРАЙ ЗАМЫН ТЭРГҮҮНИЙ ЦЭРГИЙН ГЭРЭЭТ АЛБА ХААГЧИД ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
Нийтэлсэн: 2020-12-26 14:48:47 Үзсэн: 419



   

   Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн 2020 оны тэргүүнүүд тодорсон бөгөөд “Тэргүүний цэргийн гэрээт алба хаагч”-аар Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн түрүүч Б.Бямбадорж шалгарсан юм. Тэргүүний цэргийн алба хаагчаар шалгарсан түрүүч Б.Бямбадоржид Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр 12 дугаар сарын 25-ны өдөр шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ.

Бригадын генерал Л.Онцгойбаяр “Юуны өмнө цэргийн гэрээт албаа нэр төртэй хааж байгаа танд баяр хүргэе. Мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж олон цэргийн гэрээт алба хаагчдаас шалгарсан эрхэм түрүүч танаар бид бахархаж байна. Цэргийн хүн гэдэг цэргийн эрдэмдээ гаргуун байхаас гадна олон нийтийн дунд үлгэр жишээ иргэн байж, хувь хүний хүмүүжил даруу төлөв байх ёстой. Таныг олон сайхан ирээдүй хүлээж байгаа. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хуурай замын цэргийн командлалаас цэргийн гэрээт албыг бэхжүүлэхэд онцгой анхаарч байна” гээд цаашдын албанд нь өндөр амжилт хүссэн юм.

2020 оны Хуурай замын цэргийн тэргүүний цэргийн гэрээт алба хаагч, түрүүч Б.Бямбадорж нь 2017 оны 1 дүгээр ээлжээр Хилийн цэргийн 0131 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан бөгөөд цэргийн гэрээт албанд 2019 оны 6 дугаар сард элсэн орсон юм. Түүний сэтгэгдлийг хуваалцахад “Маш их баярласан. Ангийн удирдлага, дарга нар тэргүүнд нэр дэвшүүлээд тодорхойлсныг нь мэдээгүй. Бригадын генерал Л.Онцгойбаяр шагнал гардуулахаар дуудлаа гэхэд нь л мэдсэн. Үнэхээр миний амьдралын мартагдашгүй сайхан дурсамж болж, эрч хүч, урам зориг нэмлээ. Аав, ээждээ шагналаа авсаны дараа утасдаж хэлсэн. Бас л миний өмнөөс их баярлаж, “Миний хүүд цэргийн газар их зохиж байна, дээд удирдлагынхаа итгэлийг зүтгэлээр хариулаарай” гэж аав минь захиж байна лээ. Миний аавыг С.Батчимэг, ээжийг минь Д.Цэвэлмаа гэдэг. Малчин, ажилсаг, хөдөлмөрч аав ээж хоёр минь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумандаа байгаа. Энэ завшааныг ашиглаад Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад мөр зэрэгцэн алба хааж байгаа цэргийн гэрээт алба хаагчдадаа тэр дундаа зенитчин дайчдадаа шинэ оны баярын мэнд хүргэе” гэсэн юм.

Тэрээр Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2020” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд оролцохоос эхлээд анги, байгууллагынхаа сургалт бэлтгэл, уралдаан тэмцээн, бүтээн байгуулалтад манлайлсан цэргийн гэрээт алба хаагч юм.

 

 

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 113