• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАЙЛДАГЧ НАР АВЬЯАС, ЧАДВАРАА СОРЬЦГООВ
Нийтэлсэн: 2020-12-28 10:55:29
Үзсэн: 320

БАЙЛДАГЧ НАР АВЬЯАС, ЧАДВАРАА СОРЬЦГООВ
Нийтэлсэн: 2020-12-28 10:55:29 Үзсэн: 320



                                 

       Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хугацаат цэргийн алба хаагчдаа цэргийн эрдэмд сургахаас гадна өөрийгөө хөгжүүлэх, сэтгэн бодох чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор амралтын өдрүүдэд уралдаан, тэмцээн зохион байгуулдаг ажээ.  Өнгөрсөн амралтын өдрүүдэд гар зургийн болон шүлгийн уралдааныг зохион явуулахад зургийн төрөлд 15 хугацаат цэргийн алба хаагчид уран сэтгэмжээ сорин өрсөлдөхөд байлдагч О.Болдсансар "Рokit bay" хөрөг зургаар тэргүүлж, байлдагч М.Галсандорж, Т.Төрболд нар удаалсан байна.

Эх хэлний боловсрол, уран унших чадвар, сэтгэлгээг нь нэмэгдүүлэх зорилгоор шүлгийн уралдаан зохиоход байлдагч Т.Төрболд, Б.Билгүүн, Т.Мөнхбаатар нар мөн эхний байруудыг эзэлжээ. Тэргүүн байрыг шүлгийг хамтдаа уншицгаая.

Байлдагч Т.Төрболд 

ХӨХ ТОЛБОТ ХӨВГҮҮД

Хөх толбот хөвгүүдийн

Эрээн хувцас нь уул толгодын сүртэй

Эрдэнийн соёмбо нь арга билгийн шинжтэй

Эгнэн жагсах нь арслан барын дүртэй

Эзэн Чингисийн суу билэгт хөвгүүд

Бага даргаас батальон захирагч

Баатар эрс Маршал бүхнийг

Эх орон минь хүмүүжүүлсэн юм

Эх орон минь төрүүлсэн юм

Дайнд тэд эх нутгаа хамгаалаад

Дархан хил нь мөнхжин үлдлээ

Дэлхийд данстай Монгол хэмээгээд

Дуурсах нэрээ цусаар тамгаллаа

Эцгийн голомтыг эзэнтэй нь хамт

Эр цэргүүд манасаар байна

Элгэн нутгаа нууц товчоотой нь хамт

Эрэлхэг хөвгүүд нь харуулдсаар байна.

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 113