
“Хуурай замын цэргийн тэргүүний хамтран ажиллагч байгууллага”-аар энэ жил Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар шалгарсан билээ. Өмнөговь аймгийн ЗДТГ-ынхан 2020 онд Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн зарим объектыг бүрэн хэмжээнд засварлаж шинэчлэхэд хамтран ажиллаж, санхүүжилтийг нь шийдсэн бөгөөд Зэвсэгт хүчинд ээлтэй байгууллага юм. Тэгвэл тус аймгийн удирдлагууд Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцан, хамтын ажиллагаагаа цаашид улам бэхжүүлж, дэмжиж ажиллахаа илэрхийлжээ. Тодруулбал, 2021 онд орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн дулааны шугамыг сольж, шинэчлэх асуудлыг бүрэн шийдвэрлэнэ гэжээ.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хурандаа Ж.Өсөхбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 167 дугаар ангийнхан энэ жил цэргийн байр, штабын байраа иж бүрэн засварлаж, шинэчилсэн билээ. Ингэснээр байнгын бүрэлдэхүүн болон цэргийн гэрээт алба хаагч, хугацаат цэргийн алба хаагчид ая тухтай орчин нөхцөлд ажиллаж, суралцах боломжтой болсон юм.