
Зэвсэгт хүчний 110 дугаар ангийнхан энэ жил улс орны стратегийн бүтээн байгуулалтад хариуцлагатай үүрэгтэйгээр оролцохын зэрэгцээ үндсэн үүрэг гүйцэтгэлт, сургалт бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх чиглэлд анхаарч ажиллажээ. Тус ангийнхан 12 дугаар сарын 28-ны өдөр 2020 оны гүйцэтгэлийн тайлангаа хэлэлцэж, шилдгүүдээ тодруулсан байна.
"Тэргүүний офицер"-оор ахмад М.Эрдэнэбулган, "Тэргүүний ахлагч"-аар ахлагч Д.Бат-Амар, "Тэргүүний барилгачин"-аар ахлагч Ц.Эрдэнэбаяр, "Тэргүүний ажилтан албан хаагч”-аар Ц.Энхзаяа, "Тэргүүний цэргийн гэрээт цэргийн алба хаагч"-аар байлдагч М.Отгонбаатар, "Тэргүүний хамт олон"-оор Материал хангалтын салбар, "Тэргүүний алба" -аар Захиргааны удирдлагын алба тус тус шалгарчээ.