
Байлдааны гавьяаны улаан тугийн болон Алтан гадас одонт, маршал Г.Дэмидийн нэрэмжит Зэвсэгт хүчний 186 дугаар ангийнхан 2020 онд ангийн зорилго, зорилтыг биелүүлэхэд хамт олноо манлайлан идэвх санаачилгатай ажилласан оны аваргуудаа тодрууллаа.
“Хөдөлмөрийн аварга хамт олон”-оор хошууч Э.Билэгсайхан даргатай Ажиллагааны удирдлагын тасаг, “Тэргүүний бүтээлч хамт олон”-оор хошууч У.Саруулжавхлан даргатай Авто техникийн алба, “Тэргүүний үйлчилгээний хамт олон”-оор хошууч С.Пагмадулам даргатай Хувцасны алба, “Хөдөлмөрийн аварга офицер”-оор ахмад Д.Ган-Эрдэнэ, “Хөдөлмөрийн аварга ахлагч”-аар ахлах ахлагч Б.Баярцогт, “Хөдөлмөрийн аварга ажилтан албан хаагч”-аар Д.Оюунцэцэг, “Штабын тэргүүний ажилтан”-аар ахмад Д.Баяртогтох, “Тэргүүний салаан захирагч”-аар ахлах дэслэгч Г.Ганбаяр, “Тэргүүний ахлагч”-аар ахлах ахлагч Ж.Баттулга, “Ар талын тэргүүний ажилтан”-аар Д.Наранцэцэг, “Тэргүүний гэрээт харуулчин”-аар Л.Эрдэнэхүү, “Тэргүүний гэрээт цэргийн алба хаагч”-аар байлдагч Б.Адьяасүрэн нар шалгарлаа. Тэргүүний эздийн шагналыг хорооны захирагч, хурандаа Д.Жигжидсүрэн, Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Оюунтүлхүүр нарын удирдлагууд гардуулан өгсөн юм.

Дэслэгч Б.Сувд (Зэвсэгт хүчний 186 дугаар анги)