Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, тус командлалын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа О.Эрдэнэбаатар нар 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Хуурай замын нэгтгэл, ангиудын захирагч, удирдлагуудтай цахим хурал хийлээ. Энэ удаагийн цахим хурлаар гурван асуудал хөндөн ярилцсан бөгөөд нэгдүгээрт ЗХЖШ-ын даргын баталсан Стратегийн удирдамжийн талаар зааварчилгаа өгч, санал, хүсэлтийг нь сонслоо. Хоёрдугаарт, “ковид-19” цар тахлын халдвар улсын хэмжээнд буурахгүй байгаатай холбогдуулан нэгтгэл, ангиудын байнгын байрлалд ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, гэрийн хорионд байгаа байнгын бүрэлдэхүүнийг хорио цээрийн дэглэм сахих, гэмт хэрэг, зөрчил, ахуйн хүрээний осол гэмтэл, гэр бүлийн хүчирхийлэл, цахим гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгосон юм. Төгсгөлд нь тэрээр орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд орон нутгийн удирдлага болон ЗДТГ-ын Цэргийн штабуудтай хамтран ажиллаж, бүтээлч ажил, арга хэмжээг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хэрэгжүүлэх талаар үүрэг чиглэл өглөө.
