• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАТЛАН ХАМГААЛАХЫН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ХАМТ ОЛОНД БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
Нийтэлсэн: 2021-01-13 10:04:01
Үзсэн: 285

БАТЛАН ХАМГААЛАХЫН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ХАМТ ОЛОНД БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
Нийтэлсэн: 2021-01-13 10:04:01 Үзсэн: 285



     Монгол Улсад цэргийн дээд боловсролтой удирдах албан тушаалтан бэлтгэх зорилгоо нэр төртэй биелүүлж яваа Батлан хамгаалахын удирдлагын академийн удирдлага, хамт олонд та бүхэнд Батлан хамгаалахын удирдлагын академийн 28 жилийн ойн баярын мэндийг Хуурай замын цэргийн нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье!

     Батлан хамгаалахын сайдын 1993 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дүгээр тушаалаар “Оперативын факультет” нэртэйгээр анхны шангаа татаж, Монгол Улсын Зэвсэгт хүчин дотооддоо цэргийн дээд боловсролтой офицерыг бэлтгэж, гадаад орнуудын ижил төстэй цэргийн академийн түвшний сургалтыг явуулж эхэлснээс хойшх 28 жилийн хугацаанд олон улсад сургалтын тогтолцоогоороо танигдаж, суралцах хүсэл тэмүүлэл дүүрэн офицеруудын өрсөлдөн суралцдаг “ЦЭРГИЙН АКАДЕМИ” болсон нь Батлан хамгаалах удирдлагын академийн үе үеийн удирдлага, хамт олны уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн юм.

  Тэр дундаа Хуурай замын цэргийн хөгжил дэвшил, шинэчлэлийн төлөө нэгэн зорилгын дор зүтгэхээр бэлтгэгдсэн офицерууд өдгөө Хуурай замын цэргийн командлал, Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын удирдах албан тушаалд манлайлан ажиллаж байгааг эрдэмтэн багш нартаа дуулгахад таатай байна.

Эрдэмтэн багш та бүхний бүтээл туурвил, судалгаа шинжилгээний ажил нь Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний байгуулалтын онол, арга зүйн чухал үндэслэл болж байдгийг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ үе үеийн төгсөгчид тань Зэвсэгт хүчний хөгжил, шинэчлэлийн төлөөх үйлсэд ч үлгэрлэн дагуулагчид, манлайлагчид нь байсаар ирснийг бахархан дурдах учиртай.

Та бүхэндээ сургалт судалгааны их үйлсдээ улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе!

МОНГОЛ ЦЭРГИЙН СҮЛД, ХИЙМОРЬ ӨНӨ МӨНХӨД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Б.АМГАЛАНБААТАР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 113