• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОНГОЛ БИЧГИЙН УРАЛДААНД БАЙЛДАГЧ М.ДАВААЖАВ ТЭРГҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-02-10 15:17:04
Үзсэн: 250

МОНГОЛ БИЧГИЙН УРАЛДААНД БАЙЛДАГЧ М.ДАВААЖАВ ТЭРГҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-02-10 15:17:04 Үзсэн: 250



    Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Зэвсгийн албанаас ангийн бие бүрэлдэхүүний дунд “Монгол бичгээр хэн сайн бичих вэ” уралдааныг зохион байгууллаа.  Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан уралдаанд оролцогчдын бүтээлүүдийг цахимаар авсан бөгөөд 40 гаруй офицер, ахлагч, ажилтан албан хаагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчид оролцсон юм. 
     Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын “Эх оронч үндэсний үзэл”-ийг дээдлэх зарчим, Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-II, 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр УИХ-аар батлагдсан Монгол хэлний тухай хуулиудыг тус тус үндэслэн Монгол үндэстний утга соёлын нандин өв болсон монгол бичгийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Монгол бичгээ сурч эзэмших сонирхлыг дэмжих, уйгаржин бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг хангах, сурталчлан таниулахад уралдааны зорилго оршиж байгаа юм. Ингээд уралдааны тэргүүн байрт  байлдагч М.Даваажав, дэд байрт ахмад Э.Энхтуул, гутгаар байрт ахлах ахлагч З.Энхбат нар бусдыгаа манлайлж оролцсон юм.

Хошууч Б.Мөнхбилэг (Зэвсэгт хүчний 327 дугаар анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 114