• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦАХИМ СУРГАЛТ, ЦАХИМ УРАЛДААНУУДЫГ ТАСРАЛТГҮЙ ЯВУУЛАВ
Нийтэлсэн: 2021-03-01 15:18:37
Үзсэн: 282

ЦАХИМ СУРГАЛТ, ЦАХИМ УРАЛДААНУУДЫГ ТАСРАЛТГҮЙ ЯВУУЛАВ
Нийтэлсэн: 2021-03-01 15:18:37 Үзсэн: 282



      Зэвсэгт хүчний 327 дугаар анги өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос Гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан ЗХЖШ, ХЗЦК-аас ирүүлсэн албан даалгаврыг хэрэгжилтийг хангах хүрээнд бүрэлдэхүүнийхээ тодорхой хувийг томилон ажиллуулсан билээ. Ингэхдээ сургалт бэлтгэл болон соёл хүмүүжлийн ажил, арга хэмжээг тасралтгүй явуулах зорилгоор бие бүрэлдэхүүнийхээ дунд цахим сургалт, цахим уралдаан тэмцээнийг тасралтгүй зохион байгуулж явуулсан юм. Тухайлбал, “Цэргийн алба, сахилга зохион байгуулалтыг бэхжүүлэхэд миний оролцоо” болон “Албаараа гоёцгооё” сэдэвт эссэ бичлэг, “Монгол бичгээр хэн зөв бөгөөд цэвэр бичих вэ?”, “Замын хөдөлгөөний дүрмийг хэн сайн мэдэх вэ?” уралдаан, мөн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлийг дээшлүүлэх хүрээнд “Суниацгаая” чалленж, алба хаагчдын гэр бүлийнхний дунд “Үлгэрийн цаг”, “Бидний бахархал” зэрэг уралдааныг тус бүр цахимаар зохион байгуулан явуулж, дүнгээ гаргасан юм.

Ахмад Д.Ганбаатар (Зэвсэгт хүчний 327 дугаар анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116