• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ШТАБЫН БЭЛТГЭЛ СУРГАЛТ ЯВАГДЛАА
Нийтэлсэн: 2021-03-05 10:15:01
Үзсэн: 73

ШТАБЫН БЭЛТГЭЛ СУРГАЛТ ЯВАГДЛАА
Нийтэлсэн: 2021-03-05 10:15:01 Үзсэн: 73



Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл нь 2020-2021 оны сургуулийн жилд “Штабын бэлтгэл сургалтыг удирдлагын автоматжуулсан хэрэгслээр цахимжуулах, байлдааны дэмжлэг хангалтын төлөвлөлтийг боловсронгуй болгон, нэгтгэлийн үндсэн болон хуулиар хүлээсэн үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх” үндсэн зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд үндсэн салбаруудын гүйцэтгэж болзошгүй байлдааны үүргийн дагуу цагийн байдал үүсгэн хоногийн сургууль, буудлага, тактикийн хээрийн болон тусгай тактикийн хээрийн сургуулийг “Улсын хориглолтын бүсэд ротын тактикийн бүлгээр давших байлдааныг бэлтгэж явуулах” сэдвийн хүрээнд долоо хоногийн хугацаанд нэгтгэлийн Сургалтын төвд амжилттай явууллаа.

Салаа, ротын байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн үед цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, мэдээлэл сурталчилгаа, соёл олон нийтийн ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, хээрийн ухуулах байрыг дэлгэн бие бүрэлдэхүүнд үйлчиллээ. Үүний сацуу “Их булаг” хээрийн сониныг гаргаж бие бүрэлдэхүүнд сурталчлах ажлыг зохион байгууллаа.

Цаашид “Уламжлалт бус байлдааны ажиллагааг төлөвлөх нь” сэдвээр хамтарсан эрдэм шинжилгээ онолын бага хурал хийж, байлдааныг зохион байгуулах ажлыг боловсронгуй болгох арга замыг тодорхойлох, нэгтгэлийн гүйцэтгэж болзошгүй байлдааны үүргийн дагуу хувилбарууд болон мэдээллийн сан үүсгэн ажиллах бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн тасаг, салааны байлдааны буудлага хоногийн сургууль, ротын байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль, батальоны байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль, штабын нэгдсэн дадлага, штабын хэсэгчилсэн дадлага, команд штабын сургууль, команд штабын хээрийн сургууль бэлтгэж явуулах сэдвээр видео хичээл бэлтгэн Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудад тараахаар ажиллаж байна.

Хошууч Д.Долгоржав (Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116