• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЕНИТИЙНХЭН 10 КИЛОМЕТРИЙН МАРШ ҮЙЛДЭВ
Нийтэлсэн: 2021-03-12 09:55:00
Үзсэн: 453

ЗЕНИТИЙНХЭН 10 КИЛОМЕТРИЙН МАРШ ҮЙЛДЭВ
Нийтэлсэн: 2021-03-12 09:55:00 Үзсэн: 453



   Зэвсэгт хүчний 326 дугаар анги 2020-2021 оны сургуулийн жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу тактик, тусгай бэлтгэлийн цогцолбор 10 км-ийн явган маршийг энэ сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулж явууллаа. Цогцолбор маршийг офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагч гэсэн 10 бүлгээр зохион байгуулж, өгөгдсөн даалгавруудыг гүйцэтгүүллээ.

   Мөн тус ангийн Зенитийн пуужин артиллерийн дивизионы хамт олон “Дэм дэмэндээ” халуун сэтгэлийн аяны арга хэмжээг өрнүүллээ. Энэхүү арга хэмжээ нь алба салбаруудын харилцан ажиллагааг сайжруулах, бие биенийхээ ажил мэргэжлийг хүндэтгэх, хамт олны нөхөрсөг харилцааг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан юм. “Дэм дэмэндээ” аяны хүрээнд Зенитийн пуужин артиллерийн дивизионы хамт олны зүгээс өвлийг өнтэй давахад сэтгэл зүтгэлээ гарган ажилласан орон сууц ашиглалтын хэсгийн уурын зуухны ажилчдад цар тахлаас урьдчилан сэргийлэхэд болон хүнд нөхцөлд ажиллахад зориулагдсан давхар шүүлтүүртэй 210 ширхэг амны хаалтыг гардуулан өгсөн юм.

Ахмад Л.Түмэндэлгэр (Зэвсэгт хүчний 326 дугаар анги)

 
Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116