
“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг угтаж Зэвсэгт хүчний 336 дугаар ангиас ангийн марш тактик-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнийг 2021 оны 3 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд явууллаа. Тэмцээний зорилго нь Зэвсэгт хүчний марш тактик-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, цэргийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх замаар хуулиар хүлээсэн үндсэн болон тайван цагт гүйцэтгэх үүргээ биелүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм. Марш-тусгай бэлтгэлийн аварга тасгаар ахлах ахлагч Э.Буянбаатар, хошууч А.Батбаатар, ахмад Ж.Пүрэв-Очир захирагчтай тасгууд, аварга салаагаар дэслэгч Н.Гэрэлт-Ирээдүй, дэслэгч М.Сатжан, дэслэгч Э.Шинэбаяр захирагчтай салаа шалгарсан бол мэргэжлийн аварга эмэгтэй цэргийн алба хаагчаар ахмад Д.Жаргалсайхан, ахлагч П.Энхмаа, дэслэгч Ч.Бодьгэрэл нар тодорлоо.







Дэслэгч Ч.Бодьгэрэл (Зэвсэгт хүчний 336 дугаар анги)