• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ИНЖЕНЕРИЙН ЦЭРГИЙНХЭНД ШАГНАЛЫН ХУР БУУВ
Нийтэлсэн: 2021-03-16 17:13:08
Үзсэн: 85

ИНЖЕНЕРИЙН ЦЭРГИЙНХЭНД ШАГНАЛЫН ХУР БУУВ
Нийтэлсэн: 2021-03-16 17:13:08 Үзсэн: 85



      “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн зарим алба хаагчдад төрийн болон салбарын шагнал хүртээлээ.

“Монгол цэргийн өдөр” угтсан баярын арга хэмжээг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хязгаарлагдмал хүрээнд халдвар, хамгааллын дэглэм баримтлан, төрийн болон салбарын шагнал, цол гардуулах ёслолыг энэ сарын 16-ны өдөр зохион байгуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн албандаа үр бүтээлтэй ажиллаж байгаа цэргийн гал тогооны тогооч С.Туул “Алтан гадас” одон хүртсэн бол нэр бүхий 18 алба хаагч салбарын медалиар шагнагдсаныг тус ангийн захирагч, хурандаа Г.Эрдэнэбаатар гардуулан өгч, баяр хүргэсэн юм.

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар албан тушаалын зэрэглэлийн дагуу инженер техникийн албаны дарга, ахмад Г.Нэмэхбаярт хошууч, инженер сапёрын ротын захирагч, ахлах дэслэгч О.Мягмарцэрэнд ахмад, техникийн ротын соёл хүмүүжлийн зааварлагч, дэслэгч Б.Уянга, хангалт үйлчилгээний салааны захирагч, дэслэгч Ц.Сүхбаяр нарт ахлах дэслэгч, ангийн ахлагч, сургагч ахлагч Н.Мянгатад тэргүүн ахлагч цол тус тус олгосныг ангийн захирагч, хурандаа Г.Эрдэнэбаатар гардуулан өгсөн юм.

Хошууч Д.Хадхүү (Зэвсэгт хүчний 014 дүгээр анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116