• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 336 ДУГААР АНГИЙНХАН САЛБАРЫН ЖИГДРЭЛТИЙГ ХАНГАЛАА
Нийтэлсэн: 2021-03-17 15:34:33
Үзсэн: 62

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 336 ДУГААР АНГИЙНХАН САЛБАРЫН ЖИГДРЭЛТИЙГ ХАНГАЛАА
Нийтэлсэн: 2021-03-17 15:34:33 Үзсэн: 62



Зэвсэгт хүчний 336 дугаар ангиас долоо хоногийн хугацаатай хээрийн гаралтыг Сургалтын төвийн районд явууллаа. Энэ үеэр жолоодлого, буудлага, харвалт болон  тактикийн хээрийн сургуулийг 3 үе шаттай амжилттай зохион байгуулж, салбарын жигдрэлтийг бүрэн хангаж, сургууль өмнөө тавьсан зорилгоо бүрэн биелүүллээ.

Мөн орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан эх орны сэдэвт яруу найргийн наадмыг зохион байгууллаа. Яруу найргийн өв санг баяжуулах, цэрэг дайчид, иргэд, хүүхэд залууст эх орон, тусгаар тогтнол, түүх соёлоороо бахархах сэтгэлийг төрүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, цэрэг-эх орны сэдэвт бүтээлүүдийг сурталчлан нийтийн хүртээл болгох зорилготой тус наадамд 39 яруу найрагчийн 43 бүтээл ирснээс ахлах дэслэгч Б.Октябрь, дэд ахлагч П.Мөнхдэлгэр, ахлах дэслэгч Б.Равжих нар эхний гурван байрын эздээр шалгарав

Дэслэгч Ч.Бодьгэрэл (Зэвсэгт хүчний 336 дугаар анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116