• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

НЭГТГЭЛИЙНХЭН АЛБА ХААГЧДАДАА ӨРГӨӨ ЦАГААН ГЭР БЭЛЭГЛЭЛЭЭ
Нийтэлсэн: 2021-03-17 17:05:43
Үзсэн: 1249

НЭГТГЭЛИЙНХЭН АЛБА ХААГЧДАДАА ӨРГӨӨ ЦАГААН ГЭР БЭЛЭГЛЭЛЭЭ
Нийтэлсэн: 2021-03-17 17:05:43 Үзсэн: 1249



   Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлээс “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн босгон дээр нэгэн үйлсийн аяныг зохион байгууллаа. Нэгтгэлийн офицеруудын зөвлөлөөс санаачлан өрнүүлсэн бөгөөд аяны хүрээнд тус нэгтгэлийн дэд ахлагч Б.Адилбиш, дэд ахлагч Х.Анхбаяр нарт тус бүр таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэлээ. Үүгээр зогсохгүй тус нэгтгэлд хугацаат цэргийн алба хааж байгаа Төв аймгийн харьяат байлдагч У.Анхбаяр, Э.Жадамба нарын ар гэрт болон Төв аймгийн Зуунмод сумын иргэн З.Уртнасан, Н.Наранцацрал нарт эд материал, хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүллээ.

Энэхүү аяны сэтгэлийн өглөг эзэндээ очих арга хэмжээнд тус нэгтгэлийн захирагч, хурандаа Т.Лодойдамба, Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Төмөрчөдөр нарын албаны хүмүүс оролцсон юм.

Хошууч Д.Долгоржав (Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл)

 
Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116