• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ДИВИЗИОНЫ СОЁЛ АМРАЛТЫН ӨРӨӨГ ТОХИЖУУЛАВ
Нийтэлсэн: 2021-03-16 17:17:00
Үзсэн: 63

ДИВИЗИОНЫ СОЁЛ АМРАЛТЫН ӨРӨӨГ ТОХИЖУУЛАВ
Нийтэлсэн: 2021-03-16 17:17:00 Үзсэн: 63



ЗХЖШ-ын даргын тушаалаар батлагдсан “Сэтгэл зүйн хангалтын үйл ажиллагааны заавар”-ын дагуу Зэвсэгт хүчний 326 дугаар анги дивизионы соёл амралтын танхимыг засварлан тохижуулж, офицер, ахлагч нарын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх ая тухтай орчин нөхцөлийг нь бүрдүүллээ.

Мөн Зенитийн пуужин артиллерийн дивизионы офицер, ахлагч нарын ажиллах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллах зорилгыг дэвшүүлээд байна. Энэхүү зорилгын хүрээнд дивизионы ахлагч нарын хувцас солих өрөөнд шинээр 12 ширхэг хувцасны шүүгээ, усны өрөөг засварлан тохижууллаа.

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотод гамшгийн үеийн гуравдугаар түвшинд 14 хоногийн хугацаатай шилжүүлсэн энэ цаг үед бие бүрэлдэхүүнд цар тахлаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг цахимаар өдөр бүр хүргэн ажиллаж байна.

Ахмад Л.Түмэндэлгэр (Зэвсэгт хүчний 326 дугаар анги)
Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116