• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЕНИТЧИН ДАЙЧИД АВЬЯАС ЧАДВАРАА СОРИЛОО
Нийтэлсэн: 2021-03-17 17:34:00
Үзсэн: 115

ЗЕНИТЧИН ДАЙЧИД АВЬЯАС ЧАДВАРАА СОРИЛОО
Нийтэлсэн: 2021-03-17 17:34:00 Үзсэн: 115



Орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын дунд соёл хүмүүжлийн цөөнгүй арга хэмжээг зохион байгуулж явууллаа. Гуравдугаар сарын 17-ны өдөр Зенитийн артиллерийн дивизионы бие бүрэлдэхүүний дунд авьяас чадварыг нь нээж хөгжүүлэх зорилгоор “Тэргүүний авьяаслаг салбар” шалгаруулах уралдааныг явуулахад ахмад Б.Гунгаажанцан, ахмад Г.Сугарбаатар захирагчтай багууд эхний хоёр байрыг эзлэв.

Гуравдугаар сарын 18-ны өдөр цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын дунд “Цэргийн дууг хэн сайн дуулах вэ” уралдааныг явуулсан бөгөөд 20 гаруй дайчин оролцож, авьяас, чадвараа сорилоо. Ингээд шүүгчдийн дүнгээр байлдагч С.Бат-эрдэнэ, байлдагч Б.Пүрэвбаатар, ахлах байлдагч Б.Золбоо, байлдагч О.Чинбаатар нар эхний байруудад манлайллаа. Мөн хугацаат цэргийн алба хаагчдын дунд цэргийн дүрмийн “Асуулт, хариулт”-ын тэмцээнийг явуулахад, ихэнх нь амжилттай оролцож, ангийн захирагчийн гарын бэлгээр шагнуулсан юм.

Ахмад Л.Түмэндэлгэр (Зэвсэгт хүчний 326 дугаар анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116