• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“СЭЛЭНГЭ-2021” ХАМТАРСАН СУРГУУЛИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДҮГЭЭР ШАТНЫ ХУРАЛ БОЛЛОО
Нийтэлсэн: 2021-03-22 10:51:20
Үзсэн: 267

“СЭЛЭНГЭ-2021” ХАМТАРСАН СУРГУУЛИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДҮГЭЭР ШАТНЫ ХУРАЛ БОЛЛОО
Нийтэлсэн: 2021-03-22 10:51:20 Үзсэн: 267



  Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн төлөвлөлтийн нэгдүгээр шатны хурал 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр цахимаар явагдав.

Хуралд Монгол Улсыг төлөөлж Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, ОХУ-ыг төлөөлж Дорнод цэргийн тойргийн байлдааны бэлтгэлийн газрын дарга, хошууч генерал А.И.Шемайтис, Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны цэрэг, агаарын аташе, хурандаа П.Г.Анисов нар оролцсон юм.

Хошууч генерал А.И.Шемайтис хурлын эхэнд “Журмын нөхөд минь болсон Монгол Улсын Зэвсэгт хүчнийхэндээ түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. Хоёр улсын цэргийн харилцаа, хамтын ажиллагаа тэртээ түүхийн үеэс л эхлэн бүх түвшинд хөгжиж ирсний дотор “Сэлэнгэ” хамтарсан сургууль томоохон байр суурь эзэлнэ” гэж онцоллоо.

Хурлаар сургуулийн сэдэв, зорилго, үе шат, явагдах цаг хугацаа, боловсруулах асуудлыг бататгаж, оролцох бүрэлдэхүүнээ тодотгож, сургууль зохион байгуулах газар орныг тодорхойллоо.Мөн хамтарсан сургуулийн бодлого, төлөвлөгөөнд тусгагдах саналыг харилцан солилцсоны зэрэгцээ цар тахлын нөхцөл байдлаас хамаарах асуудлын талаар ч ярилцсан юм.

Тухайлбал, “Сэлэнгэ-2021” сургуулийг “Терроризмын эсрэг хамтарсан операцыг зохион байгуулж явуулах” гэсэн сэдвээр хоёр тал тохиролцож, зохион байгуулах газар орноо Төв аймаг эсвэл Дундговь аймаг гэсэн хоёр хувилбараар ярилцсан юм. Төлөвлөлтийн хоёрдугаар шатны хурал ирэх долоодугаар сард болох бөгөөд энэ үеэр зохион байгуулалтын бусад асуудлаа ярилцаж шийдвэрлэх юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116