• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАЙЛДАГЧИЙН ТӨРСӨН ӨДӨР
Нийтэлсэн: 2021-04-05 09:32:35
Үзсэн: 411

БАЙЛДАГЧИЙН ТӨРСӨН ӨДӨР
Нийтэлсэн: 2021-04-05 09:32:35 Үзсэн: 411



Их говийн гарнизон гэдгээрээ алдаршсан Зэвсэгт хүчний 336 дугаар ангийнхан хугацаат цэргийн алба хаагчдынхаа төрсөн өдрийг тухайн сард нь багтаан, нэгтгэн тэмдэглэж өнгөрүүлдэг уламжлалтай. Уламжлалынхаа дагуу гуравдугаар сард төрсөн хугацаат цэргийн алба хаагчид өнгөрсөн сарын 31-ний өдөр баярын ширээний ард уригдсан суусан юм. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Мандал сумаас татагдан ирсэн байлдагч Ц.Тэмүүжинтэй хэсэгхэн хугацаанд хөөрөлдөв. Байлдагч Ц.Тэмүүжин 2002 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн. Ам бүл найм, өнөр бүлийн отгон гишүүн. Тэрээр дунд сургуулиа дүүргээд Мандал сум буюу Зүүнхараа хотын чулууны үйлдвэрт ажиллаж хөдөлмөрийн амтыг мэдэрч явахдаа эр хүн болж төрсөн л юм бол Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ биелүүлж, цэргийн албаа хаах ёстой хэмээн зорилго, тэмүүлэл дүүрэн их говийн гарнизоны ангид ийнхүү иржээ.

Байлдагч маань “Өргөсөн тангараг, өмссөн хувцас ижил дайчин нөхдийнхөө хамтаар цэргийн эрдэмд шамдан суралцахын хажуугаар дасгал, гүйлт, гимнастик хийх нь биеийн тамирын багш мэргэжилтэй болох хүслийг минь улам бадрааж байдагт олзуурхдаг. Алба хааж байх хугацаанд үлдэж байгаа олон сайхан дурсамжийн нэг өнөөдрийн төрсөн өдөр юм. Сэтгэл шингэсэн баярын ширээ засаж өгсөн дарга нартаа баярлалаа” гэв.

Эрдэм ном, эрүүл мэндийг хэн нэгнээс зээлж авч болдоггүйг санаж, их зүйлийг сурч, албаа нэр төртэй хаагаад олон сайн шавь төрүүлсэн биеийн тамирын мундаг багш болоорой гэж Ц.Тэмүүжиндээ ерөөе.

Ахлах дэслэгч А.Алтанхуяг (Зэвсэгт хүчний 336 дугаар анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116