.jpg)
Зэвсэгт хүчний 014, 167, 256 дугаар ангиуд цар тахлын халдварын нөхцөл байдлаас хамааран үр хүүхдүүдээ эргэж чадахгүй байгаа эцэг, эхүүдийг утсан холбоо болон интернетээр дамжуулан холбох ажлыг уламжлал болгон зохион байгуулсаар байна. Тухайлбал, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийнхан Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Дундговь аймгуудаас татагдсан хугацаат албаны дайчдаа ар гэрийнхэнтэй нь холбох ажлыг зохион байгуулжээ.

Мөн Зэвсэгт хүчний 167, 256 дугаар ангиуд Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабтай хамтран энэхүү арга хэмжээг явуулсан байна. Ар гэрийнхний зүгээс “Цар тахал голомтлон тархаж байгаа энэ үед хүүхдүүдээ эргэж тойрно гэдэг өөрөө маш том эрсдэл. Энэ эрсдэлийг тооцож, биднийг үр хүүхдүүдтэй минь цахимаар холбох ажлыг тогтмол зохион байгуулж байгаа цэргийнхэндээ баярлалаа. Хөвгүүдийнхээ царай төрхийг харахад цог жавхаатай сүрхий цэрэг болжээ” хэмээн талархал дэвшүүлжээ.

