• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ИНЖЕНЕРИЙН ЦЭРГИЙНХЭН “ИЛГЭЭМЖ” АЯНЫГ САНААЧЛАН ӨРНҮҮЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2021-04-19 11:57:57
Үзсэн: 169

ИНЖЕНЕРИЙН ЦЭРГИЙНХЭН “ИЛГЭЭМЖ” АЯНЫГ САНААЧЛАН ӨРНҮҮЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2021-04-19 11:57:57 Үзсэн: 169





Улс орон даяар цар тахлын халдварын нөхцөл буурахгүй байгаатай холбогдуулан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд хугацаат албаны дайчдын эрүүл, аюулгүй байдлыг нь хангах хүрээнд ар гэрийнхний уулзалтыг хүлээн авах боломжгүй байгаа билээ. Үүнтэй уялдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хугацаат цэргийн алба хаагч, тэдний ар гэрийнхнийг цахимаар уулзуулах ажлыг зохион байгуулахыг Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нарт даалгасан юм. Өгөгдсөн үүргийн дагуу Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабтай хамтран уулзалтыг утсан холбоо болон интернэтээр зохион байгуулсаар байна.

Тэгвэл Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийнхан цахим уулзалтаас гадна “Цэрэг эрсэд хүргэх таны илгээмж” аяныг тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан хугацаат албаны дайчдын ар гэрийнхний дунд өрнүүлж байна. 2020 оны 12 дугаар сараас эхлэн шинэ жил, Монгол түмний их баяр “Цагаан сар”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан илгээмжийг хүлээж авсан бөгөөд өдгөө хэрэгжээд хэвшил болжээ. Алс зүүн хязгаар Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгуудаас цар тахлын эрсдэлтэй энэ үед дайчдын эцэг, эх, ар гэрийнхний сэтгэл шингэсэн илгээмж, захидал, гэрэл зургууд эзэндээ үргэлж ирсээр байгаа юм. Хамгийн сүүлийн жишээ гэхэд байлдагч Э.Лхасүрэн гэрээсээ унших дуртай боть номоо захиалж авчруулсан байна.

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117