• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Б.АМГАЛАНБААТАР ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ
Нийтэлсэн: 2021-05-03 16:00:48
Үзсэн: 42

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Б.АМГАЛАНБААТАР ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ
Нийтэлсэн: 2021-05-03 16:00:48 Үзсэн: 42



   

   Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга 3 дугаар сарын 18-ны өдөр Цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргасан билээ. Тэгвэл тус зарлигийн дагуу цэргийн дээд цол гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд болж, цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга гардуулав. Тодруулбал, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар хошууч генерал генерал цол хүртлээ. Мөн Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян нарт хошууч генерал цол, бригадын генерал цолыг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатар, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат, ХХЕГ-ын дэд дарга,хурандаа Д.Ганбаатар, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ЗХЖШ-ын Материал, техникийн газрын дарга, хурандаа М.Мөнхбаяр, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч, хурандаа Б.Баатар, Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, хурандаа Д.Баасандамба, ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэн нарт тус тус хүртээлээ. Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, хурандаа Б.Эрдэнэбат бригадын генерал цол хүртсэн бөгөөд тэрээр өдгөө НҮБ-аас БНӨСУ-д явагдаж буй UNMISS ажиллагааны "Жуба" бүсийн командлагчаар үүрэг гүйцэтгэн, ажиллагааны газар оронд ажиллаж байгаа билээ.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга хэлсэн үгэндээ, “Төрийн тусгай албад бол нийгмийн амар амгалан байдлыг сахин хамгаалах, эрсдэлт нөхцөлд тушаалаар үүрэг гүйцэтгэдэг онцгой үүрэг, хариуцлагатай салбар. Эдгээр салбарыг удирдаж, албаны үүрэг даалгаврыг чанд биелүүлж, улс төржилтөөс ангид байж, нийгэмдээ, ард иргэддээ үйлчлэх тангаргаа хэлбэрэлтгүй сахин биелүүлж байдагт тань ард олныхоо өмнөөс талархал илэрхийлье. Та бүхэн төрийн тусгай албанд олон жил үр бүтээлтэй ажилласан, цолныхоо шаардлагад тэнцсэн хүмүүс. Генерал цол бол нэн хүндтэй цол, бас үүрэг хариуцлага юм шүү. Цолыг даган ирж байгаа хүндэтгэл, итгэлийг дааж цолондоо тэнцэхүйц ёс зүй, хичээл зүтгэлтэй ажиллах даалгавар давхар ирж байгааг цаг үргэлж санаж яваарай хэмээн захья” хэмээн онцлоод шинэ генералуудад ажлын амжилт хүссэн юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117