• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ОРОН НУТАГТАА МОД ТАРИХ ӨДӨРЛӨГТ НЭГДЛЭЭ
Нийтэлсэн: 2021-05-10 09:50:16
Үзсэн: 247

ОРОН НУТАГТАА МОД ТАРИХ ӨДӨРЛӨГТ НЭГДЛЭЭ
Нийтэлсэн: 2021-05-10 09:50:16 Үзсэн: 247



   Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын албан даалгавар, Хуурай замын цэргийн командлалын албан бичгийн бичгийн дагуу Дорнод аймаг дахь Хүний эрхийн Үндэсний комиссын референттэй хамтран ажиллах төлөвлөгөө байгууллаа. Хамтын ажиллагаагаар бие бүрэлдэхүүнийг гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчдад хүний эрхийн мэдлэг олгох, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэх юм.

Мөн Бүх нийтээр “Мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан  Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, "Гэрэл сэтгэмж" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай хамтран аймгийн төв зам дагуух нийтийн эзэмшлийн талбайд 300 гаруй шилмүүст модыг тарьж суулгалаа. Шилмүүст нь 15-28 метр хүртэл өндөр ургадаг мод юм.

Ахмад Д.Ганбаатар (Зэвсэгт хүчний 327 дугаар анги)

 
Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117