Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил болон шинэ цагийн мотобуудлагын цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 65 жилийн ой буюу “Ерөнхий цэргийн өдөр”-ийг тохиолдуулан хугацаат цэргийн алба хаагчдын дунд Цэргийн нийтлэг дүрмийн хүрээнд “Шилдэг түрүүч”, “Шилдэг байлдагч”, сагсан бөмбөгийн аварга шалгаруулах уралдаан зарлаж, явууллаа. “Шилдэг түрүүч”-ээр дэд түрүүч Э.Дэмүүл, “Шилдэг байлдагч”-аар байлдагч Ү.Дашпүрэв нар бусдыгаа манлайлсан бол сагсан бөмбөгийн тэмцээнд артиллерийн дивизионы баг тамирчид тэргүүн байрт шалгарч, медалийн эздээр тодорсон юм.
Ахлах дэслэгч Г.Гантуяа (Зэвсэгт хүчний 327 дугаар анги)