
Зэвсэгт хүчний 256 дугаар анги 2020-2021 оны сургуулийн жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу хээрийн гаралт, полигоны дадлага, байлдааны буудлагатай ротын тактикийн хээрийн сургуулийг “Хүч нэмэгдүүлсэн танкийн рот давшилтад” сэдвээр амжилттай зохион байгууллаа.
Байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн зорилго, зорилтыг бүрэн дүүрэн биелүүлж танк, мотобуудлага, артиллер, миномёт, зенитийн салбарууд амжилттай оролцов.
Энэ удаагийн тактикийн хээрийн сургуулиар Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 113 дугаар тусгай салбарын 2 тоотыг сурган дадлагажуулахын зэрэгцээ ангийн 40 гаруй хугацаат цэргийн алба хаагчийг бие даалгаж “Т-55” танкаар буудлага хийлгэсэн нь онцлог болсон юм.

Хошууч Л.Амарбаясгалан (Зэвсэгт хүчний 256 дугаар анги)