• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН АНГИУД УРЛАГИЙН ҮЗЛЭГТ МАНЛАЙЛЛАА
Нийтэлсэн: 2021-05-24 15:30:54
Үзсэн: 71

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН АНГИУД УРЛАГИЙН ҮЗЛЭГТ МАНЛАЙЛЛАА
Нийтэлсэн: 2021-05-24 15:30:54 Үзсэн: 71



Орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний “Тэргүүний ардын авьяастан хамт олон” шалгаруулах уралдааныг энэ сарын 21-23-ны өдрүүдэд шүүн дүгнэж, шилдгүүдийг тодрууллаа. Хоёр жил тутамд явагддаг уралдааныг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудаас анх удаа бүрэн хэмжээний урлагийн тоглолтыг дүрс бичлэгээр бэлтгүүлэн авч, мэргэжлийн шүүгч нар хэлэлцэн дүгнэв. Уралдаанд Зэвсэгт хүчний 16 анги оролцож, удирдамжид заагдсан дуу, хөгжим, бүжиг, ардын язгуур урлаг, уран уншлага, шилдэг үзүүлбэр гэсэн зургаан төрлөөр дүрс бичлэгээ бэлтгэн ирүүлснээс “Тэргүүний ардын авьяастан хамт олон”-ы “Гранпри” өргөмжлөл буюу шилдгийн шилдэг төрөлд хурандаа Ж.Өсөхбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 167 дугаар анги тэргүүлж, уралдааны нэгдүгээр байрт хурандаа Х.Энхболд захирагчтай Зэвсэгт хүчний 123 дугаар анги, хоёрдугаар байрт хурандаа Ш.Энхбат захирагчтай Зэвсэгт хүчний 353 дугаар анги, гуравдугаарт байрт хурандаа Д.Шинэбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн авьяаслаг хамт олон шалгарсан юм.

Тэгвэл уралдааны шилдэг төрлүүдэд “Шилдэг гоцлол дуучин”-аар дэд ахлагч Д.Отгонбаяр (326), “Шилдэг гоцлол хөгжимчин”-өөр дэд ахлагч Б.Долгормаа (124), “Шилдэг гоцлол бүжигчин”-ээр ахмад Ө.Энхсаруул (065), “Шилдэг уран уншигч”-аар ахмад Д.Дагвадорж (167), “Язгуур урлагийн шилдэг үзүүлбэр”-ээр “Алтайн магтаал” хамтлаг (120), “Шилдэг үзүүлбэр”-ээр ахлах дэслэгч Ц.Гэрэлтуяа (013), “Найрал дууны шилдэг хамтлаг”-аар Зэвсэгт хүчний 167 дугаар анги, “Хөгжмийн шилдэг хамтлаг”-аар Хүлгийн айзам (167), “Бүжгийн шилдэг хамтлаг”-аар Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн бүжгийн хамтлаг тус тус шалгарлаа.

Зэвсэгт хүчний “Тэргүүний ардын авьяастан хамт олон” шалгаруулах урлагийн үзлэг нь Зэвсэгт хүчинд урлаг, соёлыг хөгжүүлэх, тэргүүний ардын авьяастнуудын эгнээг өргөжүүлэх, уран бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, хамт олны гар нийлэмжтэй ажиллагааг бэхжүүлэх, орон нутгийн соёл урлагийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, бие бүрэлдэхүүний амралт, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрөөх, сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117