• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХОШУУЧ ГЕНЕРАЛ Б.АМГАЛАНБААТАР ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААНЫ ТУГИЙН ОДОН ХҮРТЛЭЭ
Нийтэлсэн: 2021-05-25 16:15:27
Үзсэн: 429

ХОШУУЧ ГЕНЕРАЛ Б.АМГАЛАНБААТАР ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААНЫ ТУГИЙН ОДОН ХҮРТЛЭЭ
Нийтэлсэн: 2021-05-25 16:15:27 Үзсэн: 429





  Орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Б.Амгаланбаатар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртээснийг өнөөдөр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг гардуулан өгч, баяр хүргэлээ.
Хошууч генерал Д.Ганзориг Хуурай замын цэргийн командлал нь хууль тогтоомжийн хүрээнд бие даан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш цэргийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэн хэвшиж, өдгөө үйл ажиллагаа нь жигдэрсэн, бусад төрлийн цэргийн командлалдаа үлгэрлэл үзүүлэх олон бүтээлч ажил өрнүүлсэн гэдгийг шагнал гардуулах үеэр онцлон илэрхийлж байсан юм. Хошууч генерал Б.Амгаланбаатар нь 1982-1986 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Ерөнхий цэргийн команд-Явган цэргийн байлдааны машины ашиглалтын инженер мэргэжлээр суралцаж төгсөөд, Ардын Армийн 150 дугаар ангиас салааны захирагчаар ажлын гараагаа эхэлсэн цэргийн дээд офицер юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117