• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ЧИНГИС ХААН” ОДОН ХҮРТСЭН ЗОРИЛГО НЭГТ ДАЙЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ!
Нийтэлсэн: 2021-05-29 14:22:16
Үзсэн: 303

“ЧИНГИС ХААН” ОДОН ХҮРТСЭН ЗОРИЛГО НЭГТ ДАЙЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ!
Нийтэлсэн: 2021-05-29 14:22:16 Үзсэн: 303




     Өнө эртний бахархам уламжлал, баатарлаг түүхтэй Монгол эх орныхоо бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын баталгаа нь болж, эрх чөлөөт ард түмнийхээ амар амгалан байдлыг өнө мөнхөд батлан хамгаалж, улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн үйлсэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулан, монгол цэргийнхээ түүхэн амжилтыг улам бүр баяжуулсаар ирсэн үе үеийн эх орончид, ахмад дайчид, тэдний залгамж халаа болсон Зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртсэнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн бүрэлдэхүүний нэрийн өмнөөс баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

     “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийн тохиолдуулан НҮБ болон Монгол Улсаа төлөөлөн энх тайвныг эрхэмлэсэн даян дэлхийн улс орнуудад үүрэг гүйцэтгэж буй төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчдадаа баярын мэнд өргөн дэвшүүлье.
     Зэвсэгт хүчнийхээ хөгжил дэвшлийн төлөө нэгэн зорилгын дор мөр зэрэгцэн алба хааж байгаа эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид, эх орноо төлөөлөн хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид Та бүхнийхээ алдар гавьяа, амжилт ололтоор цаг ямагт бахархаж явдгаа энэ баярт өдөр онцлоход нэн таатай байна.
     
Өнөөдрийн Монгол Улсын Зэвсэгт хүчний өнгө төрх, үйл ажиллагааны үр дүн, гаргасан амжилт бүхэн жагсаалын байлдагчаас эхлээд ажил албандаа бүтээлчээр хандаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй нийт алба хаагчид Та бүхний хүч хөдөлмөрийн үр дүн билээ.
Та бүхэнд орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ой, "Олон улсын энхийг сахиулагчдын өдөр"-ийн мэндийг дахин хүргэж, аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн яруу алдар үеийн үед мандан бадартугай!

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Б.АМГАЛАНБААТАР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117