• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ААВ, ЭЭЖИЙН МИНЬ АЖИЛ БИДНИЙ БАХАРХАЛ” УРАЛДААНД БАГАЧУУД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОВ
Нийтэлсэн: 2021-05-31 15:00:33
Үзсэн: 260

“ААВ, ЭЭЖИЙН МИНЬ АЖИЛ БИДНИЙ БАХАРХАЛ” УРАЛДААНД БАГАЧУУД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОВ
Нийтэлсэн: 2021-05-31 15:00:33 Үзсэн: 260



Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас энэ сарын 28-ны өдөр Цэргийн тангараг давтаж, цэргийн алба хаасны тэтгэвэрт гарч байгаа Автотехникийн албаны дарга, ахмад Т.Дүүрэнбаяр, Артиллерийн дивизионы ахлах тогооч, ахлах ахлагч В.Солонго нарыг Байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа. Бэлтгэл ахмад Т.Дүүрэнбаяр бие бүрэлдэхүүнд хандаж гар, сэтгэл нийлж ажилласан хамт олондоо баярлалаа, та бүхнийхээ эх орноо батлан хамгаалах их үйлсэд өндөр амжилт хүсье гэсэн юм. Үүний дараа зарим бүрэлдэхүүнийг “Зэвсэгт хүчин-100” жил медалиар шагнаж урамшууллаа.

Мөн “Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан ангийн офицер, ахлагч, ажилтан албан хаагчдын үр хүүхдүүдийн авьяас чадварыг нээж, бүтээлч сэтгэлгээг нь нэмэгдүүлэх зорилгоор “Аав, ээжийн минь ажил бидний бахархал” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгууллаа. 3-6, 7-11, 12-16 гэсэн гурван насны ангилалд 9 хүүхдийг шалгаруулж, шагналыг нь ангийн удирдлагууд гардуулан өгсөн юм. Үүнд, 3-6 насны ангилалд Х.Мишээл, Г.Аябилэг, Г.Зөнбилэг нар бусдыгаа манлайлсан бол 7-11 насны ангилалд З.Эмү-Үжин, С.Хүслэн-Эрдэнэ, А.Алтангуа нар тэргүүлэв. Харин 12-16 насны ангилалд Г.Чингүнэ, Э.Маргад, Б.Батболор нарын сурагчид шалгарлаа.

Ахмад Д.Ганбаатар (Зэвсэгт хүчний 327 дугаар анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117