• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗАХИРАГЧИЙН ГАРЫН БЭЛЭГТЭЙ ТӨРСӨН ӨДӨР
Нийтэлсэн: 2021-06-21 11:48:36
Үзсэн: 71

ЗАХИРАГЧИЙН ГАРЫН БЭЛЭГТЭЙ ТӨРСӨН ӨДӨР
Нийтэлсэн: 2021-06-21 11:48:36 Үзсэн: 71



Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас энэ оны 4, 5, 6 дугаар саруудад төрсөн цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын төрсөн өдрийг ангийн нийт эмэгтэйчүүдийн санаачилгаар тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээнд ангийн захирагчийн зөвлөл, Мотобуудлагын батальоны удирдлага, эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр гурван азтанг шалгаруулж, ангийн захирагчийн нэрэмжит шагналыг гардуулав. Мөн дайчдын ар гэрийн мэндчилгээг цахимаар хүргэж төгсгөлд нь Соёлын төвийн дарга, ахмад У.Батцэнгэл, Үлээвэр найрал хөгжмийн хөгжимчин Д.Мандахцэцэг, байлдагч Э.Хэнчбиш нар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Ахмад У.Батцэнгэл (Зэвсэгт хүчний 123 дугаар анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117