
“Ковид-19” цар тахлын халдвар улсын хэмжээнд төдийгүй Дорнод аймагт буурахгүй байгаатай холбогдуулан Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас халдвараас урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Тухайлбал, хугацаат цэргийн алба хаагчдын ахуй хэрэглэлд ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол явуулж, угааж цэвэрлэх төдийгүй тэдэнд дархлаа дэмжих витамин, гар ариутгагч, бусад шаардлагатай хэрэгслээр хангаж, шим тэжээлтэй хоол хүнсээр үйлчилж байна.
Ахмад Д.Ганбаатар (Зэвсэгт хүчний 327 дугаар анги)