• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“МОНГОЛЧУУД МОНГОЛЧУУДДАА” ХҮҮХДИЙН ТӨЛӨӨХ АЯНД НЭГДЭВ
Нийтэлсэн: 2021-11-09 21:44:11
Үзсэн: 30

“МОНГОЛЧУУД МОНГОЛЧУУДДАА” ХҮҮХДИЙН ТӨЛӨӨХ АЯНД НЭГДЭВ
Нийтэлсэн: 2021-11-09 21:44:11 Үзсэн: 30



 

 "Дэлхийн зөн" олон улсын байгууллагаас Төв аймгийн Зуунмод хотод “Монголчууд монголчууддаа” хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн үйл ажиллагааг зохион байгууллаа. “Монголчууд монголчууддаа” аянд сайхан сэтгэлтэй хамт олон, хувь хүн нэгдэн хүүхдийн төлөө хамтран ажиллаж байгаа юм.

   Энэхүү арга хэмжээнд Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Ерөнхий боловсролын сургуулиуд зэрэг олон байгууллага, хувь хүмүүс оролцож байгаагаас гадна хошууч генерал Б.Амгаланбаатар командлагчтай Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал "Хүүхдийг ивээн тэтгэгч байгууллага" болж тус аянд нэгдлээ. Энэхүү аянд нэгдсэнээр хүүхдүүдийн амьдралд гэрэл гэгээ, итгэл найдварыг өгч, хүүхдийн сайн сайханд бодит хувь нэмэр оруулах юм.

Тэргүүн ахлагч Д.МӨНХБАЯР

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 118