• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ЭХ ОРОНЧ ЗАЛУУ” ҮНДЭСНИЙ АЯН ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ...
Нийтэлсэн: 2021-11-11 16:06:49
Үзсэн: 211

“ЭХ ОРОНЧ ЗАЛУУ” ҮНДЭСНИЙ АЯН ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ...
Нийтэлсэн: 2021-11-11 16:06:49 Үзсэн: 211



     

    Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Эерэг тэмүүлэл” ТББ-тай хамтран улс орон даяар зохион байгуулж байгаа “Эх оронч залуу” үндэсний хөтөлбөр Өвөрхангай аймагт үргэлжлэн хэрэгжиж байна. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний энэ өдөр Өвөрхангай аймгийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүн Б.Ууганхүү Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүнд “Эх оронч үзэл” сэдвээр лекц уншиж, харилцан ярилцлаа. Тэрээр эх оронч үзлийг хамгийн ихээр түгээн дэлгэрүүлэгч, гүйцэтгэгч нь цэргийн алба хаагчид байдгийг онцлоод хугацаат цэргийн албаа хаахаар ирсэн дайчдыг “Эх оронч залуус юм” хэмээн бахархаж буйгаа хэллээ.

    Тус арга хэмжээний үеэр аймгийн “Соёмбо” телевизийн уран бүтээлчид “Эх оронч үзэл” сэдвээр нэвтрүүлэг бэлтгэн, орон нутгийн иргэдэд түгээхээр давхар ажилласан юм.

                        Хошууч Л.Амарбаясгалан (Зэвсэгт хүчний 256 дугаар анги)

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 118