• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ЭХ ОРОНЧ ЗАЛУУ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХОВД АЙМАГТ ҮРГЭЛЖЛЭВ
Нийтэлсэн: 2021-11-14 14:09:49
Үзсэн: 131

“ЭХ ОРОНЧ ЗАЛУУ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХОВД АЙМАГТ ҮРГЭЛЖЛЭВ
Нийтэлсэн: 2021-11-14 14:09:49 Үзсэн: 131



  Ховд аймагт Зэвсэгт хүчний Жанжин штаб, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран улс орон даяар зохион байгуулж байгаа "Эх оронч залуу" үндэсний хөтөлбөр буухиалан үргэлжилж байна.

  Тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдад "Эх орон гэж юу вэ" гэдэг сэдвийн хүрээнд эх орноо хэрхэн хайрлах, эх оронч байхын тулд ямар сэтгэлгээ чухал талаар яриа өрнүүлж, харилцан ярилцлаа. Ялангуяа, сургалт зохион байгуулагчид "Цэрэг гэдэг өөрөө эх орон юм шүү" хэмээн тодотгож, дайчдыг албаа нэр төртэй хаахыг захиж байсан юм. Сургалтын төгсгөлд хошууч С.Ганбаатар, дэслэгч Г.Хувьзаяа, байлдагч Т.Билгүүн нар ая дууны мэндчилгээ болгон “Төрийн дуулал", "Халуун элгэн нутаг" дууг нөхдийнхөө алга ташилт дунд өргөн барьсан юм. Энэхүү сургалт нь хугацаат албаны дайчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх, бие даан амьдрах чадвар, нийгмийн хариуцлагыг нь дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болж чадсан юм.

Ахмад У.Батцэнгэл (Зэвсэгт хүчний 123 дугаар анги)
Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 118