Зэвсэгт хүчний 014 дүгээр анги, Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ. Хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 1-ний өдөр ангийн бие бүрэлдэхүүнд Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга”, “Гэр бүлийн үнэ цэн” зэрэг олон сэдвээр сургалт хийлээ. Сургалтыг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан явуулсан юм.
Мөн “Эх оронч залуу” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төв, "Гэр бүл, баяр хөөр" ТББ-тай хамтран гэр бүлийн бат бөх харилцааг бий болгох, залуучуудын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилготой "Хөгжлийн гурван тулгуур" сургалтыг ангийн офицер, ахлагч, ажилтан албан хаагчдад энэ сарын 12-ны өдөр зохион байгуулж явууллаа
Дэслэгч Р.Билэг (Зэвсэгт хүчний 014 дүгээр анги)