• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ЭХ ОРОНЧ ЗАЛУУ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРӨӨР...
Нийтэлсэн: 2021-11-15 14:30:28
Үзсэн: 51

“ЭХ ОРОНЧ ЗАЛУУ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРӨӨР...
Нийтэлсэн: 2021-11-15 14:30:28 Үзсэн: 51



   Зэвсэгт хүчний 167 дугаар ангид Зэвсэгт хүчний Жанжин штаб, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулж байгаа "Эх оронч залуу" үндэсний хөтөлбөрийн хүрээнд цөөнгүй ажил, арга хэмжээг зохион байгуулсаар байна.

Өмнөговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдад "Эх орон гэж юу вэ", "Эр цэргийн сэтгэл зүй" сэдвийн хүрээнд эх орноо хэрхэн хайрлах тухай яриа өрнүүлж, харилцан ярилцлаа.

Мөн сэтгэл зүйн ганцаарчилсан уулзалтыг хийж, шаардлагатай дайчдад зөвлөгөө, мэдээллийг өгч, хөгжилтэй тэмцээнүүдийг зохион байгуулан, гарын бэлэг гардуулан өгсөн юм.

Дэслэгч Б.Батзаяа (Зэвсэгт хүчний 167 дугаар анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 118