• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

30 КИЛОМЕТРИЙН МАРШ ҮЙЛДЭЖ, ДӨРВӨН ЦЭГТ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2021-11-18 12:49:42
Үзсэн: 53

30 КИЛОМЕТРИЙН МАРШ ҮЙЛДЭЖ, ДӨРВӨН ЦЭГТ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2021-11-18 12:49:42 Үзсэн: 53



    Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл 2021-2022 оны сургуулийн жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу байнгын бие бүрэлдэхүүнтэй тактик тусгай бэлтгэлийн цогцолбор 30 км-ийн явган марш үйлдлээ. Маршийг хичээлийн дөрвөн цэгээр төлөвлөн зохион байгуулахдаа отолтод орох үед өвчтөн, шархтанд эмнэлгийн анхан шатны тусламж хэрхэн үзүүлэх, хордсон газар орныг яаж туулах, түр амралтын районд амьд гарах арга ухаан, цэргийн байр зүй, галын бэлтгэлийн хичээлийн цэгүүдийг хэрхэн төхөөрөмжлөх зэрэг сургалтууд амжилттай явагдсан юм.

   Мөн бүрэлдэхүүний дунд хээрийн халуун хоол, гранатын тэмцээнийг зохион явуулахад Танкийн батальоны хоёрдугаар ротын шарсан хонины өвчүү, борцтой гурилтай шөл хээрийн шилдэг зоогоор шалгарсан бол гранатын тэмцээнд Үлээвэр найрал хөгжмийн салааны хамт олон тэргүүллээ.

Хошууч Д.Долгоржав (Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл)

 
Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120