• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТАНЫ ХАРАХ ӨНЦӨГ ХАНДЛАГААС ТАНЬ ШАЛТГААЛНА
Нийтэлсэн: 2021-11-19 16:08:31
Үзсэн: 49

ТАНЫ ХАРАХ ӨНЦӨГ ХАНДЛАГААС ТАНЬ ШАЛТГААЛНА
Нийтэлсэн: 2021-11-19 16:08:31 Үзсэн: 49



   Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2021 оны А/684 тушаалаар батлагдсан " Харах өнцөг хандлагаас шалтгаална" сэдэвт сургалтыг Орхон аймаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран энэ сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Сургалтыг халдвар хамгааллын дэглэмийн дагуу явуулсан бөгөөд  ангийн офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчид, энгийн ажилтан албан хаагчид бүрэн хамрагдсан юм.  Сургалт удирдагч багш, нийгмийн ухааны доктор Н.Алтанцоож хэлэхдээ “Хүний харах өнцөг гэдэг их чухал. Сайхныг нь сайнаар харж чаддаг, урамшуулж, итгэл өгч чаддаг байна гэдэг өөрөө асуудлыг томоор хардаг хүний шинж” гээд олон баримт жишээ татан, сонирхолтой лекцийг бүрэлдэхүүнд толилууллаа. 

Түүний зэрэгцээ Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас Орхон аймгийн Цагдаагийн газартай хамтран ангийн бие бүрэлдэхүүнд хууль, эрх зүйн сургалтыг явуулсан юм.  "Архидан согтуурахтай тэмцэх тухай", "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай", "Зөрчлийн тухай", "Замын хөдөлгөөний тухай" хуулиар хичээл заахын сацуу хугацаат цэргийн алба хаагчдад Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлэг буюу “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг" сэдвээр эрх зүйн мэдлэг олголоо.

Ахлах дэслэгч Г.Эрдэнэбат (Зэвсэгт хүчний 186 дугаар анги)

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120