• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУГАЦААТ АЛБАНЫ ДАЙЧДЫН СУРГАЛТ БЭЛТГЭЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Нийтэлсэн: 2021-11-19 16:27:55
Үзсэн: 70

ХУГАЦААТ АЛБАНЫ ДАЙЧДЫН СУРГАЛТ БЭЛТГЭЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Нийтэлсэн: 2021-11-19 16:27:55 Үзсэн: 70



 

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын ЦССХХ-ийн дарга, хурандаа Т.Тогмиддүүмийгээр ахлуулсан комиссын бүрэлдэхүүн Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудад хяналт шалгалт явуулах ажлын хүрээнд бэлэн байдал, бэлтгэлжилтийн түвшин, цэргийн алба, сахилга зохион байгуулалтыг шалгаж байна. Мөн 2021 оны цэргийн албанд шинээр татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдын анхан шатны бэлтгэл сургалтын явц, чанар байдал, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгаж, үүрэг даалгавраар хангаж байгаа юм.

Энэ дагуу комиссын бүрэлдэхүүн 11 дүгээр сарын 18-ны өдөр Зэвсэгт хүчний 326, 120 дугаар ангиудад ажиллаж, шалгалтын удирдамжийн дагуу Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн бэлэн байдлыг хангах удирдамжийн хэрэгжилт болон тус ангиудын хуулиар хүлээсэн бусад үүрэг гүйцэтгэх бүлгүүдэд “Цугларалт” дохио өгч, бие бүрэлдэхүүний хувийн бэлтгэл, зэвсэг, хамгаалах хэрэгсэл, үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай багаж, ар талын табель хэрэгслийг жагсаалын талбайд үзлэгт тавиулж, томилгоот авто техникүүдийг  хөдөлгөөн үйлдүүлж, бэлэн байдлыг шалгалаа.

Ахмад Л.Түмэндэлгэр (Зэвсэгт хүчний 326 дугаар анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120