• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ЦУГЛАРАЛТ” ДОХИОГООР АЖИЛЛУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛАВ
Нийтэлсэн: 2021-11-19 17:06:11
Үзсэн: 51

“ЦУГЛАРАЛТ” ДОХИОГООР АЖИЛЛУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛАВ
Нийтэлсэн: 2021-11-19 17:06:11 Үзсэн: 51



   Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан 2021-2022 оны сургуулийн жилийн сургалтын төлөвлөгөөг шат дараатай хэрэгжүүлсээр байна. Өнгөрсөн өдрүүдэд бие бүрэлдэхүүнийг ангийн захирагчийн захирамжийн дагуу “Цугларалт” дохиогоор ажиллуулж, бэлтгэлжилтийн түвшингээ бататгалаа. Тухайлбал, тактик жагсаалын хичээл, сургуулийн буудлагын дасгалуудыг боловсруулж, 30 километрийн явган маршийг амжилттай зохион байгуулсан юм. Ингэхдээ бүрэлдэхүүнийг офицерын 1, ахлагчийн 3 бүлэгт хувааж, хөдөлгөөн үйлдэх үеийн замын ажиллагааг төлөвлөхдөө отолт, хордсон газар орныг туулах ажиллагаа болоод хээрийн байрлалд аранзны хүнсээр хоол хийх үүргийг гүйцэтгэлээ.

Мөн тус анги энэ сарын 18, 19-ний өдрүүдэд орон нутгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй хамтран бие бүрэлдэхүүнээ эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрууллаа. Энэ нь алба хаагчдаа аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлж, илрүүлэхэд чиглэж байгаа юм.

Ахмад Д.Ганбаатар (Зэвсэгт хүчний 327 дугаар анги)

 
Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120