Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн 2021-2022 оны сургуулийн жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу нэгтгэл, ангиудын тагнуулын дарга, тагнуулын салбарын офицеруудтай явуулах заах арга зүйн цугларалт “Хуурай замын цэргийн нэгтгэл ангиудын тагнуулын дарга, офицеруудын мэргэжил, заах ур чадварыг дээшлүүлэх” сэдвээр цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан цахимаар зохион байгуулагдлаа.
Цугларалтаар Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр “Хуурай замын цэргийн тагнуулын өнөөгийн тулгамдаж буй асуудал” сэдвээр харилцан ярилцсан юм. Мөн Цэргийн тагнуулын хэлтсийн дарга, хурандаа Б.Ганбат, Хуурай замын цэргийн тагнуулын дарга, хурандаа Б.Батмөнх, тагнуулын офицер, ахмад Я.Эрдэнэбилэг нар цугларалтад оролцогчдод мэргэжлийн бэлтгэл хичээлийг заах арга зүйн талаар тодорхой үүрэг даалгавар өглөө.
Ахмад Ц.Ганбат