• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

УЛС ОРОН ДАЯАР ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО
Нийтэлсэн: 2021-11-25 17:00:49
Үзсэн: 314

УЛС ОРОН ДАЯАР ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО
Нийтэлсэн: 2021-11-25 17:00:49 Үзсэн: 314



Монгол Улс орон даяар өнөөдөр Зэвсэгт хүчинд 2021 оны намар хугацаат цэргийн алба хаахаар татагдан ирсэн шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа. Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд БХЯ, ЗХЖШ, нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Төрлийн цэргийн командлал, орон нутгийн удирдлагууд оролцов. Тухайлбал, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчдын эх орны хүү болсноо батлан тангараглах ёслолд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Б.Амгаланбаатар, нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт нар оролцож, баяр хүргэлээ.

Шинэхэн цэргүүдэд хандан Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар “Ард түмэндээ инженер сапёрын хороо хэмээн алдаршсан Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид цэргийн жинхэнэ алба хаахаар ирсэн эр цэргүүд та бүхэн Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж Бүгд найрамдах улс тунхагласны 97 жилийн баярын өдрийг тохиолдуулан цэргийн тангаргаа өргөлөө. Та бүгд Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ ийнхүү биелүүлснээр ээж аавын хүүгээс эх орны эр цэрэг болж байна. Та бүхний алба хааж буй анги 80 жилийн баялаг түүхтэй, Зэвсэгт хүчний ууган ангиудын нэг юм. Тиймээс та бүхэн ангийнхаа баатарлаг түүх, удирдлага, хамт олноос ихийг сурахын зэрэгцээ цэргийн эрдэмд шамдан суралцаж, сурлага хөдөлмөрөөрөө манлайлагч байгаарай. Өргөсөн тангарагтаа үнэнч, эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан үлгэр жишээч залуус байна гэдэгт итгэл төгс байна” гэсэн юм. Арга хэмжээний дараа хугацаат албаны дайчдын урлагийн тоглолт, хүчит 32 бөхийн барилдаан зохион байгуулагдлаа.

Мөн Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчдын Цэргийн тангараг өргөх ёслолд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр нарын удирдлагууд оролцож, баяр хүргэлээ. Бригадын генерал Л.Онцгойбаяр ёслолын арга хэмжээний дараа хугацаат цэргийн алба хаагчдын санал хүсэлтийг сонсож, албанд ирэхээс өмнөх болон ирсний дараах сэтгэгдлийг нь хуваалцсан юм.

Энэ удаагийн Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагааг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан цахимаар буюу Google meet, Messenger, Zoom апплекэйшн зэргийг ашиглаж, дайчдын ар гэрийнхэнд шууд дамжуулан хүргэлээ.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120