• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АМЬ, БИЕЭ ҮЛ ХАЙРЛАН БАТЛАН ХАМГААЛАХАА АНДГАЙЛАН ТАНГАРАГЛАЯ...
Нийтэлсэн: 2021-11-26 15:00:34
Үзсэн: 294

АМЬ, БИЕЭ ҮЛ ХАЙРЛАН БАТЛАН ХАМГААЛАХАА АНДГАЙЛАН ТАНГАРАГЛАЯ...
Нийтэлсэн: 2021-11-26 15:00:34 Үзсэн: 294



     Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол 11 дүгээр сарын 25-ны өдөр Говийн бүсийн сургалтын төвд зохион байгуулагдлаа. Ёслолын арга хэмжээнд Өмнөговь аймгийн засаг даргын орлогч О.Энхбат тэргүүтэй аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцсон юм.

    Ангийн захирагч, хурандаа Ж.Амаржаргал Цэргийн тангараг өргөсөн дайчдад хандаж “Алхаа, хараа нийлүүлэн алхах шинэхэн цэргүүд маань жавхаатай сайхан байна. Эх орон хэмээх ганцхан тангарагтай цэргийн албанд тавтай морил. Алба хаах хугацаандаа цэргийн албанд шамдан боловсорч, сурч мэдэхийн төлөө хичээнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Зөв иргэн байхын нэг нь шалгуур нь цэргийн албаа хаах хүсэл тэмүүлэл юм. Та бүхнийг хүсэл тэмүүллээ ажил хэрэг болгож, өнөөдөр эх орондоо үнэнчийн баталгаа илэрхийлж байгаад захирагч нь баярлаж байна. Эрхэм дайчдынхаа цаашдын сургалт бэлтгэлд өндөр амжилт хүсье” хэмээн баяр хүргэсэн юм.

    Энэхүү арга хэмжээний үеэр цэргийн албанаас бэлтгэлээр халагдсан Үлээвэр найрал хөгжмийн удирдаач, ахлах дэслэгч Ж.Отгонбаатарт аранзал улаан тугандаа хүндэтгэл үзүүлж, төгсгөлд нь хугацаат албаны дайчид жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтыг толилуулж, урлагийн үзүүлбэрээр бэлэг барилаа.

Дэслэгч Г.НАНДИНЧИМЭГ (Зэвсэгт хүчний 167 дугаар анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120