• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХОВДЫН ХОРООНЫ ДАЙЧИД ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨВ
Нийтэлсэн: 2021-11-27 12:44:18
Үзсэн: 51

ХОВДЫН ХОРООНЫ ДАЙЧИД ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨВ
Нийтэлсэн: 2021-11-27 12:44:18 Үзсэн: 51



Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангид 2021 онд цэргийн жинхэнэ албанд татагдан ирсэн дайчдын Монгол Улсын Цэргийн тангараг өргөх ёслол амжилттай зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав оролцож, цэргийн тангаргаа өргөсөн дайчдаар бахархаж буйгаа уламжилж, ангийн захирагч, хурандаа Х.Энхболд цэргийн албанд богино хугацаанд дасаж, өөртөө итгэлтэй, албандаа зүтгэлтэй, амьдралд шударга байх зарчмыг баримтлан сурлага, сахилгын өндөр амжилт гарган, эх орноо хайрлах үзэлтэй бие хүн болон төлөвшиж, албаа нэр төртэй хаахыг уриаллаа. Цэргийн тангараг өргөсөн нөхдөө төлөөлж байлдагч Г.Билгүүн “Ээж аавын хүүгээс эх орны хүү боллоо. Цэргийн албаа нэр төртэй хаагаад очно оо. Цэргийн бахдам түүх, бахархам амжилтыг сонсож биш дунд нь орж бүтээлцэж байгаадаа бид баяртай байна. Та бүхнийхээ итгэлийг дааж албаа нэр төртэй хаах болно гэдгээ дайчин уламжлалтай монгол цэргийн ариун жагсаалын өмнө эр цэргийн ёсоор тангараглаж байна” гэсэн юм.

Ёслолын арга хэмжээг цар тахлын халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулсан бөгөөд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран олон нийтэд түгээж ажиллалаа.

Ахмад У.Батцэнгэл (Зэвсэгт хүчний 123 дугаар анги)

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120