• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫНХАН ТҮВШИН ТОГТООХ ҮЗЛЭГТ ХАМРАГДЛАА
Нийтэлсэн: 2021-11-30 15:54:56
Үзсэн: 127

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫНХАН ТҮВШИН ТОГТООХ ҮЗЛЭГТ ХАМРАГДЛАА
Нийтэлсэн: 2021-11-30 15:54:56 Үзсэн: 127



      Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний офицер, ахлагчийн түвшин тогтоох үзлэг амжилттай явагдсаар байна. Өнгөрсөн тавдугаар сараас эхэлсэн энэхүү түвшин тогтоох үзлэгт одоогоор Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд, төрлийн цэргийн командлалууд болон Батлан хамгаалах яамны харьяа 10 гаруй байгууллагын бүрэлдэхүүн бүрэн хамрагдаад байна. ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хурандаа С.Ганбямбаар ахлуулсан комиссын бүрэлдэхүүн 11 дүгээр сарын 29-ний өдөр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд ажиллаж, офицер, ахлагч бүрийн бие тамирын бэлтгэлжилт, ажлын гүйцэтгэл, үр дүн, албаны хандлага, мэргэжлийн түвшин, сахилга, ёс зүйн төлөвшил, эрүүл мэндийн болон сэтгэл зүйн байдлыг тогтоохоор таван чиглэлийн шалгалт авсан юм.

Бие тамирын бэлтгэлжилтийг дүгнэхийн өмнө ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хурандаа С.Ганбямба үзлэг зохион байгуулан явуулж байгаа ажлын хэсгийнхнийг танилцуулаад офицер, ахлагчийн мэргэшил, ур чадвар, албан тушаалын гүйцэтгэл, сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээ, эрүүл мэндийн зэрэглэл, бие бялдар болон сэтгэл зүйн бэлтгэлжилтийн түвшин тогтоох, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, цэргийн алба хаагчдын ёс зүйн төлөвшил, албандаа хандах хандлага, нийгэмд эзлэх байр суурь, манлайллыг нэмэгдүүлэхэд үзлэгийн зорилго чиглэгдэж байгааг онцлов. Үргэлжлүүлэн энэ бол уралдаан тэмцээн биш ч гэсэн та өөрийгөө бүрэн дайчлан үзлэгтээ хамрагдах ёстой. Түвшин тогтоох үзлэгээр Зэвсэгт хүчний офицер, ахлагчийн бие бялдар, эрүүл мэнд, мэргэжлийн ур чадвар, сахилга хариуцлага гээд олон зүйлийг нэгтгэн гаргаж, анхаарч ажиллах асуудлын гогцоог гаргах нь дамжиггүй. Удахгүй бид нэгдсэн дүгнэлтээ гаргаж,танилцуулна гээд командлалын бүрэлдэхүүнд амжилт хүссэн юм. 

Түвшин тогтоох үзлэгийн төгсгөлд Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Б.Амгаланбаатар комиссын бүрэлдэхүүнд талархал илэрхийлээд, амжилт хүслээ.

     Ташрамд дурдахад, түвшин тогтоох үзлэг Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хэмжээнд 99 хувьтай явагдаж байгаа ба маргааш буюу 12 дугаар сарын 01-ний өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын бүрэлдэхүүн бүрэн хамрагдана. Харин БХЯ-ны хувьд комиссын бүрэлдэхүүнээ сонгож, үзлэгийг дотооддоо явуулснаар энэхүү арга хэмжээ дуусгавар болж байгаа юм. Нэгдсэн дүгнэлтийг 12 дугаар сардаа багтаан гаргах ажээ.

Ахлах дэслэгч Д.БОЛОРМАА

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120