Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас бие бүрэлдэхүүнийхээ дунд цэргийн сургалт бэлтгэлийг тусгай төлөвлөгөөтэйгээр явуулахын сацуу соёл хүмүүжлийн ажил, арга хэмжээг ч шат дараатай зохион байгуулж байна. Үүний нэг нь алба, салбараа сурталчлах аян юм. Аяны хүрээнд байнгын бие бүрэлдэхүүний дунд “Чанга шивнээ” болон гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг явуулахад хөгжөөнт уралдаанд Инженерийн албаны ахлагч Б.Болормаа, ахлагч Б.Мөнхтулга нар тэргүүлж, Хувцасны албаны ахлагч Б.Батзориг, дэд ахлагч н.Амгалан нар удаалав. Гар бөмбөгийн тэмцээнд Холбооны алба манлайлж, Зэвсгийн алба, Мотобуудлагын батальоны багууд удааллаа.
Энэхүү аяны хүрээнд тус ангийн Захиргааны удирдлагын тасгаас цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчдын дунд “АХА”, “Нэг хором-нэг минут” хөгжөөнт тэмцээнүүдийг зохион байгуулсан юм. Эдгээр тэмцээнд байлдагч С.Намсрай, Э.Лхагвацэрэн, П.Пүрэвбаатар нарын байлдагч нар бусдыгаа тэргүүллээ.
Мөн эмэгтэй цэргийн алба хаагч болоод хугацаат цэргийн алба хаагчдын хамтарсан “Хослон дуулъя” дуэт дууны уралдааныг амжилттай зохиолоо. Уралдааны тэргүүн байрт Д.Цэрэндулам, байлдагч Б.Энхбат нар, дэд байрт ахлагч Н.Нарандулам, байлдагч Г.Билгүүн нар, гутгаар байрт Б.Эрдэнэбилэг, байлдагч М.Нагашбай нар авьяас чадвараараа илүүрхэн оролцсон юм. Хамт олны дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, гар нийлэмжтэй ажиллагааг бэхжүүлэх зорилготой энэхүү тэмцээнд оролцогчид сэтгэл хангалуун байсан юм.
Ахмад У.Батцэнгэл (Зэвсэгт хүчний 123 дугаар анги)