Зэвсэгт хүчний 326 дугаар анги 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Цэргийн тангараг давтах, нэгдсэн тооллого, шинэ жилийн баярын хурлын арга хэмжээг зохион байгуулж явууллаа. Ангийн 2021 оны "Тэргүүний хамт олон"-оор ахлах дэслэгч А.Билгүүн даргатай Цэргийн гал тогооны хамт олон, Тэргүүний офицер"-оор Зенитийн пуужин артиллерийн батарейны захирагч, ахмад Г.Энхжин, "Тэргүүний ахлагч"-аар Зенитийн артиллерийн дивизионы салааны ахлагч, ахлах ахлагч О.Батчимэг, "Тэргүүний ажилтан алба хаагч"-аар номын санч, нярав Б.Энхтуяа, “Тэргүүний цэргийн гэрээт алба хаагч”-аар түрүүч Ц.Дашцэрэн нар шалгарч өргөмжлөл, дурсгалын тууз, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.
Баярын хурлын арга хэмжээнд зориулж байнгын бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн алба хаагчдын хамтарсан урлагийн тоглолтыг сонирхуулсан бөгөөд Үлээвэр найрал хөгжмийн салааны хугацаат албаны дайчид шинэ жилийн “Jingle Bells” аяыг тоглон мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Ахмад Л.Түмэндэлгэр (Зэвсэгт хүчний 326 дугаар анги)