Зэвсэгт хүчний 167 дугаар ангиас 2021 онд цэргийн жинхэнэ албанд татагдан ирсэн дайчдын шинэ жилийн баярын арга хэмжээг төлөвлөгөөний дагуу зохион явууллаа. Шинэ жилийн баярын үдэшлэгт ангийн захирагч хурандаа Ж. Амаржаргал, захирагчийн орлогч, штабын дарга дэд хурандаа З.Баяраа тэргүүтэй удирдлагууд оролцож, дайчидтай нэгэн өдрийг хөгжилтэй сайхан өнгөрүүлсэн юм.
Үдэшлэгийн эхэнд МББ болон тусгай салбаруудын дунд зохион байгуулагдсан урлагийн авьяастан шалгаруулах уралдааны шагналыг гардуулсан ба “Шилдэг гоцлол дуучин"аар байлдагч Б.Есөн-Эрдэнэ, “Уран уншигч”-аар байлдагч Ц.Пүрэвсүрэн, “Шилдэг гоцлол хөгжимчин”-өөр байлдагч А.Сумъяабазар, “Авьяаслаг байлдагч”-аар байлдагч А.Зоригтбаатар, “Урлагийн авьяастан хамт олон”-оор дэслэгч У.Мөнхжинтулга захирагчтай миномётын батарейны хамт олон шалгарсан юм. Ангийн Соёл хүмүүжлийн алба, Үлээвэр найрал хөгжмийн салаа, зарим дайчдын хамтран бэлтгэсэн урлагийн тоглолтыг хугацаат албаны дайчдад өргөн барилаа.
Дэслэгч Г.Нандинчимэг (Зэвсэгт хүчний 167 дугаар анги)