• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХОВДЫН ХОРООНЫХОН 2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ДҮГНЭЛЭЭ
Нийтэлсэн: 2021-12-30 13:26:17
Үзсэн: 47

ХОВДЫН ХОРООНЫХОН 2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ДҮГНЭЛЭЭ
Нийтэлсэн: 2021-12-30 13:26:17 Үзсэн: 47



Зэвсэгт хүчний 123 дугаар ангийнхан 2020-2021 оны сургуулийн жилийн үйл ажиллагаа дүгнэж, хөдөлмөр, бүтээлээрээ бусдыгаа түүчээлэн ажилласан зарим алба хаагчдаа шагнаж урамшууллаа.

2020-2021 сургуулийн жилд дэвшүүлсэн зорилго, зорилтыг бүрэн хэрэгжүүлж, бэлэн байдал, сургалтын стандартыг хангаж, сахилга дэг журмыг бэхжүүлж, эрхэлсэн ажил амжилтаараа хамт олноо тэргүүлсэн, ангийн бүтээн байгуулалтын ажилд өөрийн ур ухаан, авьяас чадвараа дайчилсан дараах цэргийн алба хаагчдыг захирагчийн зөвлөлийн хурлаар тодруулсан юм. “Тэргүүний офицер"-оор Зэвсгийн албаны дарга, хошууч Д.Дэлгэрдалай, “Тэргүүний ахлагч"-аар Техник шалгах байрын дарга, ахлах ахлагч Б.Дашгэрэл, “Тэргүүний ажилтан албан хаагч”-аар цахилгаанчин Б.Баянмөнх, Тэргүүний алба"-аар Авто, хуягт техникийн алба, “Бүтээлч цэргийн алба хаагч"-аар Зенитийн артиллерийн батарейны удирдах тасгийн планшетчин жолооч, ахлагч О.Эрдэнэбаяр, "Шилдэг цэргийн гэрээт алба хаагч"-аар Морьт сумангийн байлдагч Б.Батзаяа, "Шилдэг хугацаат цэргийн алба хаагч"-аар Уулын хөнгөн ротын байлдагч Л.Сэвжиддагва нар тус тус шалгарч, ангийн захирагч, хурандаа Х.Энхболд гардуулан өгч баяр хүргэсэн юм.

Ахмад У.Батцэнгэл (Зэвсэгт хүчний 123 дугаар анги)

 

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120